Translate

“Дорнын Соёл иргэншил” Номын сан


Дорнын Соёл иргэншил нь, Намрын Наран тэнцлийн дараах үед үүсч бүрэлдэн хаврын Наран тэнцлийн өмнөх  үед ахин дахин шинэ түүхээ эхлүүлдэг хэсэгт хамаарна.  Тиймээс, Дорнын түүхэнд ариун ба ариун бус Бурханы сургааль бий. 

Тэдгээрээс ариун бус Бурханы сургааль үүссэн түүхийг жалганы, жалганы довын, хорт могой ороосон модны дор гэж зүүн Азид ангилах боломжтой.  Дорнын Соёл иргэншил нь түүний оршихуйн байрлалын мөн чанарыг таниулсан ариун бус Бурхадын сургаалийг хэрэгжүүлдэг.  Дорнын ариун Бурхан нь цэнгэг усны ай савын тэлэлтээр орж ирэх боломжтой.  Яг үүнийг Ойрд эхийн хөвүүн Өндөр гэгээн баталгаажуулсан XVII зуунд дорно зүгт Алтан Бурхадын сургааль мөн ариун бус бурхадын сургаалийг Ойрад эхийн хөвүүн Өндөр гэгээн өөрийн бүтээлдээ танилцуулахдаа ариун Довын 5 Алтан Бурхад, ариун бус Довын шавар Бурхад танилцуулжээ. Дорно дахинд жалганаас үүссэн ариун бус Бурхадын түүхийг дорнын гүн ухаанд Ямандаг Бурханы дүрээр, түүний дагуул  ариун бус Бурхадын дүрээр таниулжээ.  Тиймээс, далайн мандал дээр гал дүрэлзүүлэн байршин байх ариун бус Бурхад нь дорнын эртний шүтээн юм.  Түүнчлэн ариун бус мод дор ариун бус Бурхан үүсэх аюулыг Будда Гаутма дорнын дөрвөн үнэнг батлан таниулсан байдаг.  Хүн төрлөхтний түүхэнд мөнх ба мөнх бусын оронд үүссэн Он цагийг хорт могой ороосон алимны модноос хортой алим идэж Адам Ева хоёр хордож мөнх бус болохоос гадна худалч болох үед хамаардаг гэж товлодог.  Энэ бол ой мод ба хорт могойн гарал үүслийн нэгэн орон зай цаг хугацааны тухай ойлголт юм.  “Дорнын Соёл иргэншил” Номын санд Богд Зонховын сургааль, Өндөр гэгээн Занабазарын сургаалийн нууцын тайлалтай танилцах боломжтой. Мөн дорнын довын, жалганы, жалганы довын догшин Бурхадын сургаалийн нууцыг тайлсан цувралуудтай танилцах боломжтой.

No comments:

Post a Comment