Translate

"Дува өвгийн алтан сургааль” Номын сан

"Дува өвгийн алтан сургааль” Номын сан нь 2009 онд анх үүсгэн байгуулж, анхны номыг хэвлэн нийтэлсэн.

Түүнээс хойш эдүгэ 940 нэрийн номын сантай. “Дува өвгийн алтан сургааль” Номын сан нь дотроо хэд хэдэн Номын санг нэгтгэдэг.
Тэдгээр нь Хүн төрлөхтний түүхийн өөр өөр Цаг үе Орон зайд хамаардаг эртний Гүн ухаан, Он тоолол, календарь, Өв Соёлын даврага үүсгэдэг. Түүнээс гадна Хүн төрлөхтний нэн эртний Соёл иргэншлийн давхаргуудын талаар “Дува өвгийн алтан сургааль” Номын анх удаа танилцуулна.  Үүгээрээ “Дува өвгийн алтан сургааль” номын сан ялгарна. Та бүхний өмнө агуу Александрын алдагдсан “Александрия” Номын сан мөн Оросын И Ван хааны алдагдсан Номын сан та бүхний өмнө цоо шинээр дэлгэгдэнэ. Дува өвөг бол Дөрвөд овогтоны өвөг дээдэс. Дува өвөг нь Дөрөвдөчийн өмнөх үед хамаардаг бол түүний дөрвөн хүүхэд Дөрөвдөгчийн эринг эхлүүлсэн болохыг олон жилийн судалгаагаар судлан тогтоолоо. Тиймээс, Дува өвөг нь төв Азийн өвөг монголчуудын анхдагчийн түүхийг эхлүүлжээ. Хамгийн сонирхолтой нь Дува өвгийн “Нүүдлийн гурван нутаг” нь Билигт цагаан Даага, Хара Даага, Боро Даага билчээрийн нутаг хамаардаг. Энэ бол Евразийн өргөн уудам нутагт Дува өвгийн гурван үеийн ариун гал голомтын нутаг ба Дува өвгийн Нүүдлийн гурван нутаг хэмээн ангилана. Энэ бол маш сонирхолтой Гео-Экологийн онцлог бүхий эртний Газарзүйн мэдлэг мэдээлэлийг Шинжлэх ухааны эрдэм шинжилгээний судалгааны эргэлтэнд анх удаа оруулж байна.

 Дува өвгийн алтан сургааль нь эртний аман сургуульд хамаардаг. Эртний аман сургаалийг баруун Монголд өнөө хүртэл алтан аялгуу, алтан сургааль гэж нэрэлдэг. Энэ нь Дува өвгийн алтан уулан Орд нутагтай шууд холбоотой. Дува өвгийн алтан сургааль номын санд гуравдагчийн эрин түүний өмнөх үед хамаарах төв Азийн өвөг монголчуудын Ертөнцийг үзэх үзэл Онол, Гүн ухаан, Он тоолол, Хууль Цааз хамаардаг.  Тэмүүчин Чингис хаан нь XIII зуунд “Өвгөдийн сургааль дагав, эртний Хуулийг мөрдүүлэв” гэж “Монголын нууц товчоо” түүхэн эх сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг.  Чухамхүү, XIII зууны Тэмүүчин Чингис хаан, түүний хойчсийн түүхийн өмнөх үеийн Евразийн эртний түүх Дува өвөг, түүний үр хойчист хамаардаг.

“Дува өвгийн алтан сургааль” Номын сан нь Дува өвөг, түүний “алтан сургааль”-ийг Шинжлэх ухааны Эрдэм шинжилгээний судалгааны эргэлтэнд анх удаа оруулахдаа Дэлхийн царцдасын хөгжлийн горим танилцуулна. “Дува өвгийн алтан сургааль” Номын санд “Дөрвөд овогтон, Дува өвгийн дөрвөн хүүхэд” , “Хамаг Монголын Он тоолол”, “Өвөг монголчуудын цагаалах Ёс”, “Алтан эрин эхлэх Технологи”, “Их тэсрэлт”, “Астрономын Он тоолол”, “Ургийн бичиг” 6 боть зэрэг олон зуун ном бий.
 





No comments:

Post a Comment